АНУ-ын төв, зүүн болон өмнөд хэсэгт 285,000 гаруй хүн цахилгаангүй болсон тухай АНУ-ын цахилгааны тасалдлыг мэдээлдэг PowerOutrage.US портал мэдээлэв. Теннесси муж байгалийн гамшигт хамгийн их хохирол амссан бөгөөд энд 150 мянга гаруй хүн цахилгаангүй болжээ.
Мөн шуурганы улмаас Охайо мужид 60 мянга гаруй хүн, Кентакки мужид 19 мянга гаруй хүн, Арканзас мужид 17 мянга гаруй хүн, Техас мужид 37 мянга гаруй хүн цахилгаангүй болсон байна.
Энэ бүс нутагт их хэмжээний цас орж, шуурга шуурч, хүйтэн жавартай болсон тул эрчим хүч дамжуулагч цахилгааны шугамуудын хэвийн ажиллагаа алдагджээ.