Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр 2022 оны хоёрдугаар сарын 4-ний 02:26 цагт ХУД-ийн 4 дүгээр хороо Мөнххада компанийн хажуу талд барилгын дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлага иржээ.
Гал түймэр унтраах албаны 14 дүгээр ангийн салааны захирагч 3.Өсөхбаяр удирдсан 9 алба хаагч, хоёр автомашинтай гарч 02:34 цагт очиход ХУД-ийн 4 дүгээр хороо, “Андын зам констракшн” ХХК-ийн баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12х2 метрийн хэмжээтэй төмөр чингэлгийн дээвэр дээр 1.5х1.5 метрийн хэмжээтэй харуулын модон байр шатаж байсныг унтраасан байна.
Уг галд 58 настай эрэгтэй өртөж нас барсан байсныг гарган ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ялангуяа шөнө үүрийн цагаар гал гарч амь нас, эрүүл мэндээр хохирох өндөр эрсдэлтэй байгаа тул цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаж, асаасан арц хүж, зулыг хяналтгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүллээ.