Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Европын бүсийн захирал доктор Ханс Клюге пүрэв гаригт Европт COVID-19 халдварын тархалтыг хянах, тэр ч байтугай тахлыг зогсоох онцгой боломж байгаа хэмээн мэдэгджээ.
Тэрбээр ДЭМБ-ын Европын товчооны хэвлэлийн бага хурал дээр “Бидэнд вирусын тархалтыг хянах онцгой боломж гарч ирж байна. Тахлын үед хараахан гарч ирээгүй байсан энэ нөхцөл байдал биднийг урт удаан хугацаанд тайван байлгаж, хамгаалалтын илүү өндөр түвшинд хүрэх боломжийг олгоно. Илүү аюултай омог гарч ирсэн ч халдварын тархалтын хүрээг бууруулах боломжтой болсон” хэмээн хэлэв.
“Хамгаалалтын өндөржүүлсэн байдалд орсон энэ үе бидэнд мөнхийн амар тайвныг авчирч, гал зогсоох боломжийг олгох юм. Европт олон тооны вакцин үйлдвэрлэгдэж, “Омикрон”-ы дархлаа бий болсноор ийм нөхцөл байдал үүслээ. Бид удахгүй, өвлийн төгсгөлд таатай хүчин зүйлд хүрнэ гэж доктор Ханс Клюге мэдэгджээ.
Гэсэн хэдий ч Клюге “мөнхийн тайван”-д хүрэхийн тулд хүн амыг вакцинжуулах, дахин вакцинжуулах ажлыг үргэлжлүүлж, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалахад анхаарч, шинэ омог гарч ирэхэд тавих хяналтаа чангатгах шаардлагатай. Нийгмийн амьдралыг хязгаарласан тархалтыг дахин дэгдээхгүйгээр бид шинэ омгийн эсрэг хариу арга хэмжээ авах боломжтой болж хэмээжээ.