Монголын арилжааны банкууд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн Банкны тухай хуулийн өөрчлөлтөд зохицон ажиллахаар болж байгаа юм. Шинэ хуулиар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид банкны 20 хувиас дээшгүй хувийг эзэмшихээр болсон нь арилжааны банкуудын хувьцааны төлөөх өрсөлдөөнийг ширүүсэж байгаа бололтой.
Зөвхөн ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн мэдээллээс харахад тус банкийг Япон, Монгол Улсын хоёр хуулийн этгээд хуваан эзэмшиж байгаа. Банкны 45.5 хувийг Япон улсын “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Савада холдингс” компанийн охин компани эзэмшдэг бол үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” компани эзэмшдэг.