Профессор Чой.Лувсанжавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Алтан од” шагнал гардуулах ёслол, эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн танхимд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Уг ёслол, эрдэм шинжилгээний хурлын нээлтэд МУИС-ийн захирал профессор, доктор Б.Очирхуяг, УИХ-ын гишүүн, Өвөрхангай аймгийн нутгийн Зөвлөлийн дарга С.Чинзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй нар оролцсон юм. “Алтан од” шагналыг шалгаруулах комиссын шийдвэрээр 2021 онд хүртээх залуу судлаач эрдэмтний бүтээлээр МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхмийн ахлах багш, доктор Баатарнарангийн Цэцэнцолмонгийн “Социализмын болон социализмын дараах үеийн үндэстний соёлын байгуулал:Урлагийн жишээн дээр” бүтээл шалгарч, шагналыг хүндэтгэлийн өргөмжлөлийн хамт гардууллаа.
Профессор Чой.Лувсанжавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд есөн илтгэл хэлэлцүүлэв. Үүнд,
Үндсэн илтгэл:Профессор Чой.Лувсанжавын эрдэм шинжилгээний өв
Проф., доктор Д.Бадмаанямбуу (МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал)
Проф., доктор Д.Заяабаатар (МУИС-ийн ШУС-ийн захирал)
Дэд проф., доктор Ш.Эгшиг (МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхим)
“Соёл”, “Иргэншил” хэмээх ойлголт ба үндэсний соёлын сэргэлт
Доктор Б.Цэцэнцолмон (МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхим)
Судар номын эшийг хөтлөгч Чой.Лувсанжав багштан
Проф., ШУ-ны доктор С.Дулам (Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн дарга)
Монгол хэлшинжлэлд доктор, профессор Чой. Лувсанжав багшитаны оруулсан хувь нэмэр-II (Тийн ялгалын тухай судалгааг нь онцлоход…)
Проф., ШУ-ны доктор Ц.Шагдарсүрэн (ОУУБИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал)
Чой.Лувсанжав багштаны Бодичарияаватара судлалд оруулсан хувь нэмэр
Гавж Д.Лувсанжамц (Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд)
Бүтээвэр ба үгийн санд холбогдох авиалбарзүйн асуудлууд
Дэд проф., доктор С.Батхишиг (МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим)
Монгол хэлний үйлдүүлэх хэвийн дагаврын хэрэглээний нэгэн онцлог
Дэд проф., доктор Ж.Ганбаатар (МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим)
“Өвөр Монголын монгол хэлний нутгийн аялгууны газрын зургийн байцаалтын материалын цуврал”-ын тухай
Проф., доктор Го.Зоригт (Өвөр Монголын их сургууль)
N1+P+N2 бүтэц дэх харьцаа заасан Р нэгж далд бүрдүүлбэрийг ил гаргах хэрэглүүр болох нь (Англи, монгол хэлний жишээгээр)
Докторант Ц.Отгонсүрэн (МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Их Британи, Америк судлалын тэнхим)