МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр дэд Ерөнхийлөгч асан С.Эрдэнэбатыг томилжээ

2021-12-21 14:461min0
32

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн  Анхдугаар хурал энэ сарын 19-нд болсон. Уг хуралдаанаар тус холбооны удирдлагын баг бүрэлдэхүүнийг сольжээ. Тухайлбал МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажлаа өгч оронд нь тус холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг томилсон байна.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатар шинээр сонгогдсон ерөнхийлөгч С.Эрдэнэбатад байгууллагын гэрчилгээ, тамгыг албан ёсоор өчигдөр /2021.12.20/ хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй