Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр “Паркаа аваръя хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч Д.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.
Тус хөдөлгөөнөөс хүүхдийн паркийн газрыг одоогийн эзэмшигчдээс буцаан авч, нийслэлийн иргэдийн мэдэлд ирүүлэх асуудлаар Нийслэлийн ИТХ-ыг хуралдуулах шаардлагыг тавив.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшил газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралт, зугаалгын зориулалтаар ашиглуулах талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ажиллаж байна.
Эх сурвалж: НИТХ