Ирэх 2 дугаар сарын 4-нд эхлэх Бээжингийн өвлийн олимпод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцохоор болсон.
Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар багтжээ. Харин ажлын хэсэгт “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар багтсан байна. Энэхүү айлчлалын баг хоёрдугаар сарын 2-ноос 8-ны хооронд Бээжин хотод айлчлах товтой байна.