УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, 2022 оны төсөвт тодотгол хийлээ. Тэгвэл тэтгэвэр, тэтгэмж нэмэхийн тулд төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн тул үүнийг дагалдуулан Цар тахлын хуулийг өргөн мэдүүлж, эцэслэн батлав.

Ингэснээр уг хуулийн үйлчлэх хугацааг төсөвтэй уялдуулан энэ оныг дуустал сунгаж, ипотекийн зээлийн эргэн төлөлт болон зургаан сарын хугацаанд сунгагдаж байсан хөнгөлөлт чөлөөлөлтүүд хэвээр үргэлжилнэ.

Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг өнгөрсөн онд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлээд байв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн