Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 235 иргэн хамрагджээ.
Тодруулбал,
- I тунг 13,
- II тунг 16,
- III тунг 113,
- IV тунг 93 хүн хийлгэсэн байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5 хувь байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 3,030 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,541 (77.1 хувь), 16-17 насны 27,042 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.