Цаг уур орчны шинжлгээний газрын мэдээгээр өнгөрсөн зургадугаар сард 40 хэм хүртэл халсан нь сүүлийн 50 жилд тохиогоогүй их халуун болсон байна. Энэ жилийн эхний зургаан сарын хамгийн халуун өдрүүд өнгөрөгч сард тохиожээ.
Шинжээчид Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 40 хэм хүрч халсан нь сүүлийн 30 жилийн агаарын дундаж хэмтэй харьцуулхад агаарын хэм 2.6 хувиар нэмэгдсэн гэж онцлов. Мөн хамгийн их хур тунадас Мөнгөнморьт суманд орсон бол Цэцэн Уул суманд -5 хэм хүйтэрсэн байна.