Өмнөд Солонгосын нэгэн гэр бүлд болсон эмгэнэлт явдал бол 1991 оны 1 сарын 29-ны өдөр Ли Хеүнг Хо гэх 8 настай хүү сураггүй алга болсон юм. Хүүг хулгайлсан этгээд нэг хоногийн дараа эцэг эхлүү нь хоолойгоо өөрчлөн залгаж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг.
Хүүгийн аав ээж нийт 300 орчим сая төгрөгийг хүүг нь хулгайлсан үл таних эрийн хэлсэн газарт аваачиж өгсөн ч хүүг нь өгсөнгүй.Тэрээр мөнгө нэхсэн хэвээр байсан бөгөөд энэ явдал даамжирч цагдаа нарын эрэл мухардах үед хүүгийн цогцос голын эргээс олджээ. Шинжээчдийн дүгнэлтээр бяцхан хүү 1991 оны 1 сарын 30-ны өглөө нас барсан аж.
Хүүгийн цогцос сураггүй болсноос хойш 44 хоногийн дараа олдож, үл таних хоолойны эзэн хүүг хэдийн алдчихсан хэрнээ аав, ээжээс нь мөнгө нэхэж байсныг цагдаа нар сүүлд мэдсэн байдаг. Цагдаа нар 15 жил энэ хэргийг мөрдөж ямар ч үр дүн гараагүй тул 2006 онд хаасан байна.
Нэг жилийн дараа энэ явдлаас сэдэвлэн “Алуурчны дуу хоолой” хэмээх киног бүтээсэн нь нэлээн амжилт олсон төдийгүй дэлхийн 30 гаруй оронд гарч амжжээ. Хүүгийн аминд хүрсэн алуурчин өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм. Ингээд алуурчны жинхэнэ дуу хоолойг хүргэе.