Билгийн тооллоор энэ жил шинийн гурван гэж байхгүй. Үүнтэй холбоотойгоор Цагаан сараар гурав хоног амрахгүй, амарна гэсэн маргаан үүсээд байгаа юм. Энэ талаар Хөдөл, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбар хийлээ.
Тэрээр “Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд Цагаан сараар гурав хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн нэгэн, хоёрон, гурван гэж. Энэ жил шинийн гурван гэж байхгүй. Харин шинийн хоёр дөрвөнтэй гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал. Тиймээс Цагаан сараар гурав хоног амардгаараа амарна. Засгийн газар өдөр хоног зөөхгүй. Угаасаа ч өдөр зөөдөг заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй” гэлээ.