ЭМЯ: Коронавирусээр өвдсөн 56.915 хүн өрхийн эмчийн хяналтад, 10.554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
2022-01-29 12:22

ЭМЯ өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй хүний тоо 2927-оор буурсан хэмээн мэдээлэв. Өнөөдрийн байдлаар 67.469 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс 56.915 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 10.554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 29.2 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 70.7 хувь нь хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн оноштой байгаа аж.