Тайванийн тусгаар тогтнолыг дэмжих нь цэргийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй хэмээн Хятад улс АНУ-д анхаарууллаа

Хэрвээ АНУ Тайванийн эрх баригчдын арлын тусгаар тогтнолыг дэмжвэл Хятад, АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн үүсч болзошгүй гэж тус улсад суугаа Хятадаас Элчин сайд Цинь Ган анхааруулав.
Цин Ганг АНУ-ын Үндэсний олон нийтийн радиод (NPR) ярилцлага өгөхдөө “Тайванийн асуудал бол Хятад, АНУ-ын хоорондох хамгийн том асуудал гэдгийг онцлон хэлье. Хэрэв Тайванийн эрх баригчид АНУ-ын зөвшөөрлөөр тусгаар тогтнолоо зарлах замаа үргэлжлүүлбэл энэ нь хоёр том улс болох Хятад, АНУ-ыг зэвсэгт мөргөлдөөнд татан оруулах магадлал өндөр байна” хэмээн онцолжээ.
Хятадын дипломатчийн мэдэгдэлд тайлбар өгөхийг хүссэн CNN агентлагийн асуултын хариуд Пентагон “Нэг Хятад” бодлогыг баримталж, АНУ-ын Тайванийн харилцааны тухай хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлсээр байна гэжээ.
АНУ 1979 онд Тайванийн харилцааны тухай хуулийг Хятадтай дипломат харилцаа тогтоосны дараа баталж, Тайваньтай байгуулсан Хятад-Америкийн харилцан хамгаалалтын гэрээг орлуулсан бөгөөд энд арлын аюулгүй байдлын талаар АНУ-ын үүрэг хариуцлагыг тусгасан байдаг юм.