НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг баасан гаригт нэгдүгээр сарын эхээр Украинд болсон кибер халдлагын ард Орос байгааг үгүйсгэх аргагүй гэж мэдэгдэв. Столтенберг “Би тагнуулын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Гэхдээ өмнө нь болсон кибер халдлагыг Орос хариуцаж байсныг бид мэдэж байгаа. Тиймээс энэ удаад ч тэр хариуцлага хүлээх байх” хэмээсэн байна.
2021 оны нэгдүгээр сарын 14-ний шөнө Украйны Засгийн газрын цахим хуудсууд руу хакерын халдлага үйлдэгдэж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Онцгой байдлын алба, ЗГХЭГ, Эрчим хүчний яам, Дияа гэх сайтууд ажиллагаанаас гарсан юм.
Украины Аюулгүй байдлын алба (SBU) Төрийн тусгай харилцааны алба, Кибер цагдаа нартай хамтран уг хэргийг шалгаж байсан. SBU-ийн мэдээлснээр Засгийн газрын 70 гаруй вэбсайт халдлагад өртжээ.