АНУ Оросын түлшийг нөхөх зорилгоор 20 гаруй хийн танкийг Европ руу илгээсэн гэж Wall Street Journal бичжээ. Уг хэвлэлд бичсэнээр, одоо Вашингтон, Брюсселийн албаныхан Москвагийн экспортыг богино хугацаанд орлох бүтээгдэхүүн хайж байгаа юм байна.
Харин энэ талаар Vortexa аналитик фирм мэдээлэхдээ өөр 33 хөлөг онгоц ижил замаар явж байгааг дуулгасан байна. Эдгээр нөөц Оросын түлшний нийлүүлэлтийн зөвхөн нэг хэсгийг л нөхөх гэнэ. Тус хэвлэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны албан тушаалтнууд Өмнөд Солонгос, Япон болон бусад орны худалдалдаачдыг ятгах зорилгоор сүүлийн хэдэн өдрийн турш дэлхийн өнцөг булан бүр лүү видео дуудлага хийх болсон. Энэ дуудлагууд тэднийг Европ руу түлшний нийлүүлэлт хийлгэх АНУ-ын санаачлага болох талаар мэдээлжээ. Түүнчлэн мэдээнд Брюсселийн албаныхан Катар, Азербайжантай хэлэлцээр хийхээр төлөвлөж байгааг өгүүлжээ.
АНУ Хойд Африк, Ойрхи Дорнод, Ази болон дотооддоо байгалийн хий нийлүүлэгч томоохон компаниудтай Европт нийлүүлэх хийн олборлолтоо “түр зуур нэмэгдүүлэхэд” бэлэн байгаа талаар хэлэлцээ хийсэн тухай өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан.
АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд хэлэхдээ, Украины нутгаар дамжин өнгөрөх Оросын транзит тээвэр тасарсан тохиолдолд ийм арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Хавар, өвлийн үлдсэн хугацаанд АНУ Европын хэрэгцээг өөр эх үүсвэрээр хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Харин ОХУ Европт байгалийн хий нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлж биелүүлсээр ирсэн бөгөөд түүний найдвартай байдалд эргэлзэх ямар ч үндэслэл байгаагүй хэмээн мэдэгджээ.