Хятадын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд Өвлийн XXIV олимпийн наадам нээлтээ хийнэ. Олимпийн дэвжээн дээр тамирчид спортын долоон төрлөөр (15 төрөл) 109 багц шагналын төлөө өрсөлдөх юм.
Коронавируст цар тахлын хориг арга хэмжээний улмаас Өвлийн олимпийн тоглолтыг зөвхөн орон нутгийн иргэд үзэх боломжтой болж байгаа. Энэ удаа Өвлийн олимпийн өмнө Бээжин хотын дүр зургийг толилуулж байна.