УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар 2022 оны төсөвт тодотгол хийхээр хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр: Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа дангаараа нэг ч зээл гаргах шийдвэрийг гаргаж байгаагүй. Хуулиараа ТУЗ шийдвэрийг гаргадаг. 2019 онд гарсан гэх гурван зээл нь намайг ажил авахаас өмнө батлагдсан зээлийн хэсэгчилсэн олголт аль эсвэл нөхцөл өөрчлөх зээлүүд байна лээ. Шинэ зээл огт биш. Зээл олголтын асуудалд дээр намайг ямар нэг байдлаар оролцсон гэж гомдол гаргавал би АТГ-д шалгуулахад бэлэн гэлээ.