Н.Учрал: Нэг хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг хийх ажилгүй нөхөртэй боллоо

2022-01-28 16:39
Учрал

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал ахмадуудын тэтгэврийг нэмэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, өндөр настнуудад ул боов тараасан хэмээн өөрийг нь шүүмжилсэн Т.Доржханд гишүүнд хандан “Нэг хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр С.Одонтуяа гэдэг хүний тархийг угаагаад ул боов тараахыг хуульчлах юм гэнэ. Нэг ийм хийх ажилгүй нөхөртэй боллоо.

Хэдэн жагсагчдад мөнгө өгөөд наадамгүй болгосон. Бөх нь ч барилдаж чадахаа больсон. Сүүлдээ цагаан саргүй болж, ахмадаа дээдэлж хүндэлж чадахаа болих юм байна.

АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг хүнээс Нийгмийн даатгалын мөнгийг олж авмаар байна. Тэр хүүд нь гудамжинд жагсаж байхаар аавынхаа гэрт очиж мөнгө олж ир гэж хэлмээр байна” гэв.