Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан УИХ-н гишүүд иргэдэд сар шинийн бэлэг хэмээн тавгийн идээ, бэлэн мөнгө, будаа гурилтай хамт өөрийн зурагтай цаг тооны бичгийг хүртэл тарааж байна.
УИХ-н гишүүн Н.Учрал намрын чуулган хаалтаа хийсний дараагаар тойрогтоо ажиллаж эхэлсэн тэрбээр тойргийнхоо ахмадуудад тавгийн идээ тарааж буй зураг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Доорх зурган дээр харагдаж байгаачлан иргэдийн дансанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас сар шинийн бэлэг болгон 30000 төгрөг иргэдийн дансанд орсон гэв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн зургийг цаг тооны бичиг дээр хэвлүүлэн тойргийнхоо иргэдэд тараав.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам тойргийнхоо иргэдэд 10 кг гурил, өөрийн зурагтай цаг тооны бичиг, сэтгүүл зэргээ сар шинийн бэлэг хэмээн тараасан байна.
Энэ мэтчилэн гишүүдийн сар шинийн бэлгийн цуваа тасрахгүй байсаар байна. Иргэдийн итгэл үнэмшил, улс төрийн сонголтонд энэ мэт зүйлсээр нөлөөлөх гшэсэн ёс зүйгүй үйлдэл хэзээ дуусгавар болохыг үл мэднэ.