Ковид-19 халдварын нийт тохиолдлоос 60% нь Улаанбаатар хотод, 40% нь орон нутагт бүртгэгдсэн. Өмнөх долоо хоногтой харьцуулахад орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоо хувь нь өссөн. Дорноговь, Завхан, Өмнөговь аймгуудад тохиолдлын тоо хамгийн өндрөөр бүртгэгдсэн байна. Томуу, томуу төст өвчний 40% нь Улаанбаатарт, 60% нь орон нутагт бүртгэгдэж байна.
Коронавируст омикрон хувилбарын эмнэлзүйн шинж тэмдэг нь амьсгалын дээд замын буюу томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрч байгаа. Хоолой хөндүүрлэх, сөөх, аргах, нус гоожих, хамар битүүрэх, халуурах, хуурай ханих, булчин болон үеэр өвдөх гэх мэт шинж тэмдгүүд голчлон илэрч байна. Хүндэрсэн тохиолдолд хатгааны шинж тэмдэг болох цээжээр өвдөх, амьсгалын тоо олшрох, цустай цэр гарах, олон хоног халуурах шинж тэмдгүүд илэрч байвал эмчид хандахыг зөвлөж байна.
Дэлхий дахинд Коронавируст омикрон хувилбарын тохиолдол хумигдаж байгаа. Гэвч омикроны дэд хувилбар буюу BA.2 хувилбар бүртгэгдсэн. Энэхүү хувилбарын халдварлах чадвар омикроноос 1.5 дахин нэмэгджээ. Хүндрэл болон вакцинаас зайлсхийх чадварыг судалж байгаа гэлээ. Вакцинжуулалтад хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүд шинж тэмдэггүйгээр өвчилж томчуудад халдвар тараах эрсдэлтэйг онцолж сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэхийг уриаллаа.