Засгийн газар, УИХ ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Тэгвэл тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөг болгох тухай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлжээ.

Тэрбээр “Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500,000 төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288,000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж, шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна.

By updown

8 thoughts on “Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500,000 төгрөг болгоно”
  1. Ер нь насаараа нл татвар төлж насны бөгсөн авна гэж бодлог тэтгэвэр хоолны шавхаруу авж хүчирхээргүй дусал өгч бнашд би улсд 33 жил тасралтгүй ажилласан татварт 200-300 мянгыг төлдөг бсн жилд1.2 саяа төлнө харин тэтгэвэрт суугаад багыг авч бна шүү

  2. Ажилласан жилээр нь үнэлж тэтгэврээ нэмээч. 40 жил ажилласан, 5 жил ажилласан ахмадууд өөр өөр тэтгэвэр авна шүү дээ. Хүүхдийн тоогоор нь тэтгэвэр нэмж байгаагаа бүх ээж, эмээ нарт адилхан болгоочээ. Бүх ахмадуудад нэмэх хэрэгтэй.

  3. 7 жилээ 5 жил болго. Доод тэтгэврээ 500 мянган төгрөгт хүргэж бусдад нь 10% нэмээчээ. Эхчүүдийнхээ тэтгэврийг хүүхдийнх нь тоогоор ялгаварлан гадуурхалгүйгээр адилхан нэмээ.

  4. Ажилласан жил бага бол бага тэтгэвэр авна. Олон жил ажиллаад шимтгэл их төлсөн хүмүүс их тэтгэвэр авдаг гэж барьцаад бгаа бол мэдлэг боловсролгүй ажил ч хийх шаардлагагүй бүгдийг нь тэнцүүлчихгүй юу? Харанхуй бүдүүлэг ажилгүй бүгдээрээ адилхан амьдрая,

  5. Ажилласан жилийн тоон ялгаа,Их шимтгэл бага шимтгэл төлсөн зэрэг ялгаануудыг бодолцон үзэж тэтгэвэр нэмэх нь шударга болно.30 жил шимтгэл төлсөн,10 жил шимтгэл төлсөнийг адилтган үзэж болохгүй.

  6. Төрд ажиллаад өчнөөн урамшуулал авч тэтгэвэрт гардаг байдлыг зогсоогоочээ. Эмч багш нар байж болох л юм. Төрийн ажилтан нар энгийн иргэдээс хамаагүй давуу байдал, өндөр хувиар тэтгэвэрт гарч байгаа нь шударга биш байна. Үнэн хэрэгтээ тэд чинь татварч төлдөггүй биз дээ. Хувийн хэвшлийнхэн л ихэнх татварыг бүрдүүлдэг хирнээ тэтгэвэрт гарахдаа дэндүү хохирч байна. 5 жилийн дундажаар тэтгэвэр тогтоо. Төр ухаантай л юм бол Ундармаад залилуулсан мөнгөө олж аваач!!!!

  7. Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 550 мянга болгох хэрэгтэй Дараа нь бүх тэтгэвэрээ 10 хувь нэмж болноо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн