Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл маргааш ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг өсгөх эсэхийг хэлэлцэхээр болжээ. Сүүлд  2021 оны 12 дугаар сарын 15-ны хурлаар бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байв. Бодлогын хүүг нэмэхдээ эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, гадаад, дотоод орчны ирээдүйн төлөв, эрсдэлийг харгалзан үздэг юм. 2021 оны 12 дугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн тул бодлогын хүүг өөрчилнө гэсэн хүлээлт байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн