2022-01-26 15:481min02

Сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн асуудлаар мэдээлэл хийлээ

3aecceac0795f2be4e2fb72899de7c213bfaf477

Сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийн амь насанд заналхийлж, сүрдүүлсэн асуудлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг, У.Оргилмаа, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар өнөөдөр /2022.01.26/ мэдээлэл хийлээ. Ё.Отгонбаярын эхнэрийн хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан баримтыг сэтгүүлч Н.Өнөрцэцэг дэлгэсний дараа сэтгүүлч У.Оргилмаа твиттер дэх мэдээллийг ритвийт хийж, “Нүүдэлчин” групп нь “Мон дулаан” компанитай холбоотой гэж мэдээлсэн. Үүний дараа сайд Ё.Отгонбаяр твиттерийн чатаар сэтгүүлчийн амь насанд заналхийлж, сүрдүүлсэн. Эл асуудлын хүрээнд сэтгүүлчид төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын зөвлөхийн алба хашиж байгаа хүн ийм үйлдэл хийж, сэтгүүлчдийн нэр төрд халдах нь байж боломгүй үйлдэл учраас Ё.Отгонбаярт ёс зүйн хариуцлага тооцож, одоо хашиж байгаа албан тушаалуудаас нь огцруулахыг хүсэж буйгаа илэрхийллээ.

2 сэтгэгдэлтэй

  • Иргэн хүн

    2022-01-26 16:49 at 16:49

    Отгонбаяр гэж ийм ёс зүйгүй гудамжны архичинаас доор амьтан албан тушаалаар яадаг байнаа. Олон нийтэд ийм хандаж бөйгаа юм чинь гэр бүлдээ хүчирхийлэгч байж таарна

    Хариулах

  • Нэргүй

    2022-01-28 17:49 at 17:49

    Хэрэгтэй хүнд очих боломжийг устгасан зээлүүдийн хохирлыг давхар төлүүлж аваад цалин, тэтгэвэрээ нэм

    Хариулах

Нэргүй сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй