Британийн дуучин Элтон Жон COVID-19 коронавирусын халдвар авсан талаараа инстаграм хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр коронавирусын эсрэг хоёр тун вакцин мөн нэмэлт тун хийлгэсэн учраас хөнгөн хэлбэрээр өвджээ.
Тиймээс Элтон Жон нэгдүгээр сарын 25, 26-нд Даллас хотод болох байсан хоёр тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бөгөөд харин Арканзас мужид 1-р сарын 29-нд болох дараагийн тоглолтын үеэр эдгэрэх байх хэмээн найдаж байгаа аж.
“Шоу тоглолтын хуваарийг өөрчлөх нь сэтгэл зүйн хувьд хүнд тусч, урам хугаралдаг юм. Үүнээс болж төвөг учруулсан бүх хүмүүсээс хүлцэл өчье. Гэхдээ би өөрийнхөө болон багийнхаа аюулгүй байдалд санаа тавьж байна гэж дуучин Instagram хаягтаа бичжээ.
Элтон Жон энэ жил 74 настай. Тэрбээр “Freewell Yellow Brick Road” аялан тоглолтонд оролцож байгаа бөгөөд энэ нь түүний хөгжмийн карьерын сүүлчийнх болж байгаа аж.