АНУ руу устгалд оруулахаар илгээх гэж байсан их хэмжээний бэлэн мөнгийг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг Панамаас баривчилжээ.
Бэлэн мөнгөөр нийт 1 сая ам.доллар 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд Панамын нийслэлийн Токумен нисэх онгоцн буудалд байрладаг олон улсын DHL компанийн ачааны хэлтсээс хулгайд алдагджээ. Эдгээр мөнгөн дэвсгэрт нь элэгдэж муудсан учир ашиглах боломжгүй болоод АНУ руу илгээхээр бэлтгээд байжээ. Тэгвэл энэ хулгайн хэрэгт сэжиглэгдэж буй нэг этгээдийг хуулийнхан баривчилсан гэдгийг зарлажээ. Цагдаа нар хулгайч нарыг нэгээс олон тооны хүн гэж үзэж байна.
Хулгайн хэргийн дараа Панамын засаг захиргаа ажиглалтын камерт үлдсэн нэг бичлэгийг нийтэд ил болгосон. Бичлэгт хулгайч нарын нэг нь гарсан бөгөөд гэмт хэрэгтний байршил, мэдээлэлд 10 000 доллар амласан аж. Одоогоор саатуулагдсан этгээд нь Панамын иргэн үү гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч үүнээс өмнө хулгайн хэргээр 10 жил ял эдлээд гарсан нэгэн гэнэ. Панамд ам.долларыг хоёрдогч валютаар өргөн хэрэглэдэг. Тус улсын үндэсний мөнгөн дэвсгэрт бальбоатай харьцах ам.долларын ханш 1:1 байдаг аж.