Ангела Меркель НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тавьсан ажлын саналаас татгалзжээ

2022-01-20 14:011min
870x489_0x0_detail_crop_20220119144320_2202bc2e_8a236f4043bdba0ece034a619b189c712293a045464d3b34ab7f55b5d776a789

ХБНГУ-ын экс канцлер Ангела Меркель НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш рүү утсаар ярьж, НҮБ-д ажиллах саналаас нь татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

Меркель түүнд санал тавьсанд талархлаа илэрхийлээд, байгууллагад ажиллах бодолгүй байна гэжээ. Антониу Гутерриш Меркельд Дэлхийн нийтийн баялгийн асуудал эрхэлсэн зөвлөлдөх байгууллагыг толгойлох санал тавьсан нь өчигдөр ил болсон юм. Ангела Меркель өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Германы канцлерын үүрэгт ажлаа албан ёсоор өгч, Олаф Шольц ХБНГУ-ын Засгийн газрыг тэргүүлэх болсон аж.