Монголчууд амжилттай хятаджиж буйг харуулсан зураг: Урантан охин. 2008, 2010 он.
БНХАУ нь 60-аад үндэстэн бүхий том улс юм. Тэдгээрээс “хан” буюу хятад үндэстэн тус улсын 1.35 тэрбум хүн амын 91 хувийг эзлэх бөгөөд бусад 55 орчим нь цөөнх үндэстнүүд ажээ. Хятадын http://mp.weixin.qq.com, http://bbs.tianya.cn гэх мэт цахим сайтуудад тэдгээр цөөнх үндэстнүүдийг хятад үндэстэнтэй хамгийн их гэр бүл болж байгаагаар нь эрэмбэлж, байр эзлүүлсэн мэдээлэл гарсан байна.
Энэхүү байр эзлүүлсэн жагсаалтаар, хоше гэх цөөнх үндэстэн хятадуудтай хамгийн их гэрлэж, тэргүүн байр эзэлсэн байна. Тэдний 77.6 хувь нь хятадуудтай гэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, энэ үндэстний хүмүүс өөр хоорондоо гэрлэх бус, харин ихэнхдээ хятадуудтай гэр бүл болж байна. Харамсалтай нь, энэ “тэргүүн байр” хоше үндэстний хувьд эмгэнэл болж, тэд үндэстнийхээ хувьд мөхлийн ирмэгт тулжээ. Харин энэ эрэмбийн “хамгийн сүүлийн” байрт казахууд оржээ. Казахууд бараг хятадуудтай гэр бүл болдоггүй байна.
Сонирхолтой нь, өвөр монголчууд хятадуудтай хамгийн их гэр бүл болж буй 10 үндэстний тоонд багтаж “бахдам амжилт” үзүүлжээ. Тэдний 37.5 хувь нь хятадуудтай гэр бүл болж байна. Энэ нь өвөр монголчууд маш хурдан хятаджиж буйг харуулж байгаа бөгөөд удахгүй хоше нарын араас орох магадлал өндөр байна.
Байр |
Хятадын цөөнх үндэстэн |
Хятад хүнтэй гэрлэж буй% |
1 | Хоше |
77.6 |
2 | Орос |
74.4 |
3 | Гаошан |
71.8 |
4 | Элунчун |
65.6 |
5 | Сибо |
58.1 |
6 | Шеч |
49.9 |
7 | Манчу |
41.9 |
8 | Даур |
41.5 |
9 | Жин |
41.5 |
10 | Монгол |
37.5 |
11 | Юугур |
34.1 |
12 | Манж |
32.6 |
13 | Дулан |
27.4 |
14 | Ту |
25.1 |
15 | Мулао |
24.9 |
16 | Ачан |
19.8 |
17 | Яао |
19.3 |
18 | Бай |
18.8 |
19 | Тужиа |
18.6 |
20 | Маонан |
18.4 |
21 | Гианн |
18.4 |
22 | Бланн |
17.6 |
23 | Гелао |
17.4 |
24 | Ей |
16.3 |
25 | Дон |
15.2 |
26 | Лаху |
15.0 |
27 | Биюу |
14.9 |
28 | Миао |
14.0 |
29 | Дай |
13.5 |
30 | Ли |
12.8 |
31 | Зуан |
12.7 |
32 | Жингпо |
12.6 |
33 | Жино |
12.3 |
34 | Хуй |
11.9 |
35 | Пуми |
10.9 |
36 | Аквариум |
10.3 |
37 | Дөрвөлж |
10.3 |
38 | Сала |
9.9 |
39 | Хани |
9.1 |
40 | Диань |
8.8 |
41 | Солонгос |
7.6 |
42 | Лису |
7.4 |
43 | Менба |
6.6 |
44 | Түвд |
6.5 |
45 | Тажик |
6.1 |
46 | Ну |
5.7 |
47 | Лоба |
5.7 |
48 | Узбек |
5.7 |
49 | Киргиз |
5.4 |
50 | Бонан |
1.0 |
51 | Уйгар |
0.6 |
52 | Доншиан |
0.2 |
53 | Kазах |
0.2 |
Тоон хүснэгтийн эх сурвалж: http://bbs.tianya.cn/post-worldlook-764411-1.shtml
Сүүлийн жилүүдэд хятадуудын зүгээс Өвөр Монголын монгол малчдыг уугуул нутгаас нь шахан гаргах, хотуудад тархаан суурьшуулах, бэлчээр газрыг нь уурхайн команиудад өгөх бодлого эрчимтэй явуулж байгаа юм. Хэдийгээр өвөр монгол малчид энэ бодлогын эсрэг тэмцэвч амиа алдаад л дуусаж байна. Гэвч ерөнхийдөө Өвөр Монголын хүн амын 80 хувь нь аль хэдийн хятад болсон бөгөөд үлдсэн монголчууд хурдацтайгаар ийнхүү хятаджиж байгаа ажээ.
Одоо Хятадад “Өвөр Монголын хөгжлийн туршлага” гэсэн нэршил буюу амжилттай хятаджсан автономит улс гэсэн ойлголт бий болоод байна. Бусад өөртөө засах оронтой харьцуулбал Өвөр Монгол нь илүү хөгжиж, илүү тайван замаар хятаджиж байгаа бүс юм. Хятадын засгийн газар Өвөр Монголын туршлагыг Шинжаан, Төвдөд хэрэгжүүлэхээр ид ажиллаж байна. Гэвч уйгар, төвдүүд Өвөр Монголын туршлагыг эрс эсэргүүцэж хятад цагдаа, иргэдийн эсрэг хадлага дайралт үйлдэж, төвд лам нар өөрийгөө шатааж байна. Магадгүй тэд Шинжаан, Төвд нь Өвөр Монголын туршлагыг хэзээ ч давтаж болохгүй, ингэвэл монголчуудын адил мөхнө гэдгийг яс махандаа тултал ойлгосон биз.
Харин “Өвөр Монголын хөгжлийн туршлага” тугсаар тогтносон гэх Монгол Улсад илүү хэрэгжих бололцоотой байж магадгүй байна. Сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалт, зээл тусламж Монголд цутгаж байна. Монгол Улс Хятадаас хэдий чинээ зээл, тусламж авна, төдий тооны хятад ажилчид Монголд нэмж орж ирсээр.
9 comments
зарим ундэстэнг худлаа байна тэгээд заавал хятадуудыг узэн ядаж байснаас айгаад ч сууж чадахгуй байхын оронд хилээ хаачихье нуурс ээ оросуудад огье хужаа хувцас омсохоо болье орос хувцасаа омсьеээ
КЭРЭЙ.НАЙМАН.МЭРКИТ.ХОНГЫРАТ.ЖАЛАЙР.АРГЫН.МАНКУТ.АДАЙН удам КАЗАХууд ИйМ БАЙХ ЁСТОЙ…
Hen Hytadad itgedeg huuramch undug hilhi baraa nulhi uwur uwurmongol kkkk
UVUR MONGOLCHUUDAA BICHEE BIZ!!! AR MONGOL ARAI BAGA TEHDEE L HYAMADHAN YANHAN EMSEER DUURSEN!!! HARIN BURIADUUD NILEEN SUUSAN SURAGTAI BSAN!!!
odoo yahav dee. Bid ch gsn mud uusah biz
Өвөр монголчуудыг хөөргөж идэх хоол албан тушаалаар хуурч бусад жижиг үндсэнг сүйрүүлэх цөөвөр чоно болгодог_
Хятадын зөөлөн хүчний бодлого Өвөрөөр дамжиж орж ирж байгаа. Орос зөөлөн хүчний бодлогоо Буриад, Халимагаар хийх гэж оролдсон ч амжилт олоогүй. Харин барууны зөөлөн хүчний бодлого тархи угаах бодлого манайд бүхий л салбарт, бүхий л насныханд амжилттай хэрэгжиж байгаа. Гэвч гарах ашиг нь Монгол үндэстэнд өчүүхэн бага л байна.
Өөр үндэстэнтэй суудаггүй ЧИНГИСИЙН үеийн ёсыг удахгүй сэргээнэ.
Hyatadyyd bidniig ydahgyi yysgah nehzeltei bilee!ychir ni Hytad hynsnii ergeltend bid yab zab tohirchee!!Hyatadyyd hynseeree hyn amiin eryyl mend hiigeed ydamiin gajigt neleeldegiig mongoliin ene ikhe habdariin ebchinuud ilerhiileed baigaa yum bis yy?…yynees seremjilj Hyatad nogoo abahgyi jims tergyyteng ni idehgyi baibal yamar be?Zaluus aa!!