Шинээр алдарт эхийн одон авах иргэд нэгдүгээр сарын 4-нөөс гуравдугаар сарын 04-ны хооронд өөрийн харьяа хорооны Нийгмийн ажилтанд холбогдох материалыг бүрдүүлэн өгөх юмуу эсвэл цахимаар бүртгүүлж болох юм байна.
Тодруулбал, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Алдарт эх”-ийн I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Алдарт эх”-ийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангана.
Алдарт эхийн одонд хамрагдахад дараах шаардлагуудыг хангасан байх ёстой аж.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Эхийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар. Иргэний үнэмлэхний хаягийн зөрүүтэй бол байнга оршин суугаа хаягийн лавлагаа;
- Бүх хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Насанд хүрсэн хүүхдийн хувьд /16-аас дээш/ төрсний гэрчилгээнээс гадна иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /нэг цаасан дээр иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг хамтад канондож нотариатаар батлуулах/;
- Төрсний гэрчилгээг хаяж гээж үрэгдүүлсэн бол Улсын бүртгэлийн байгууллагаас болон ТҮЦ машинаас лавлагаа авах;
- Өргөдөл, /Өргөдлийн толгойг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт……аймаг,дүүргийн ….дүгээр баг/хорооны Засаг даргаар уламжлан хүсэлт гаргах нь” гэж бичнэ, товчлохгүй хар өнгийн балаар өргөдлийн загварын дагуу бичих;
- 1-р одон авах эхчүүд 2-р одонгийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбарыг бүрдүүлсэн байх хэрэгтэй.