Сар шинийн нэгэн буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Шалган нэвтрүүлэх долоон цэгээр Улаанбаатар хот руу 6575 тээврийн хэрэгсэлтэй 17.390 иргэн орж ирж, 11.792 тээврийн хэрэгсэлтэй 31.093 хүн гарсан талаар Тээврийн цагдаагийн алба мэдээлжээ.
Энэ өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг анхаарууллаа.