Казахстаны хууль сахиулах ажилтнууд 1-р сарын 13-нд Алма-Ата хотод тусгай ажиллагаа явуулж, нэг өдрийн дотор Казахстанд үүссэн эмх замбараагүй байдал, хууль бус үйл ажиллагаанд оролцсон 2000 гаруй хүнийг баривчлан саатууллаа хэмээн тус хотын комендатурын мэдээллийн төв мэдэгджээ.
Мөн тус хотын Жетысу, Наурызбай дүүрэгт хууль сахиулахын алба хаагчид терроризмын эсрэг ажиллагааны тусгай сургуулилт хийжээ. 2022 оны эхний өдрүүдэд баруун бүсийн Жанаозен, Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн түлшний үнийг хоёр дахин нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлүүлсэн юм.