Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд багтан Казахстанд үүрэг гүйцэтгэсэн Оросын шүхэрчдийн анхны ангиуд эх орондоо эргэж ирсэн талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Казахстан дахь нийгмийн ач холбогдол бүхий объектуудыг хамгаалах ажилд оролцсон Оросын цэргийн ангиудыг Иваново мужийн нисэх онгоцны буудалд хажуугийн хүчтэй салхитай, үзэгдэх орчин муутай цаг агаарын хүнд нөхцөлд газардсан хэмээн БХЯ мэдэгдэлдээ дурджээ.
Албан ёсны мэдээллээр ХАБГБ-ын 2030 энхийг сахиулагч, 250 нэгж техникийг Казахстан руу илгээжээ. ХАБГБ-ын бүрэлдэхүүнд багтан Казахстаныг зорьсон ангиуд дунд Агаарын цэргийн хүчний 45-р тусгай хүчний бригад (Москва), Агаарын цэргийн хүчний Ульяновск агаарын десантын довтолгооны бригад, Ивановогийн агаарын десантын дивиз зэрэг элит ангиуд багтжээ.
Казахстанаас ХАБГБ-ын орнуудын энхийг сахиулагчдыг буцаан авчрах ажиллагаа нэгдүгээр сарын 19-нд дуусна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Маргааш Армени, Тажикистан, Беларусь улсын ангиуд Казахстанаас гарах юм байна.