Улсын онцгой комиссоос өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн гадаад улсаас ирж буй бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах болсныг мэдээлсэн. Харин Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй байх шийдвэр гаргасан билээ. Харин 1-2 хоноод тусгаарлалтаас гарч буй иргэдийн төлбөрийг хэрхэн буцаан олгох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Энэ талаар УОК-ын шуурхай штабаас асуухад “Тусгаарлалтад байгаа иргэдийн зочид буудлын төлбөр Улсын онцгой комисст огт хамааралгүй. Албан шийдвэр гарч гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлахаа больсон. Үүнтэй холбоотойгоор мөнгөө хэрхэн авах талаар иргэд ихээр асууж байна. Буудалд тусгаарлагдах зардал нь тухайн нэгжийн төлбөр учир хэрхэн олгох, хэд хоногийн дараа буцаан олгохыг тухайн зочид буудал шийднэ” гэлээ.