Унгар улс хүнсний гол нэрийн зургаан бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулахаар болсноо тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгджээ.
Эдгээр бүтээгдэхүүнд элсэн чихэр, улаан буудайн гурил, наран цэцгийн тос, гахайн мөч, тахианы цээж, 2,8%-ийн тослогтой үнээний сүү оржээ. Эдгээр бүтээгдэхүүнийг үнийг 2021 оны аравдугаар сарын 15-ны байдлаар үнээс илүү нэмж болохгүй гэнэ. 2022 оны хоёрдугаар сард Унгарын бараг бүх дэлгүүрт ийм үнэ тогтоох юм байна. Энэ хугацаанд дэлгүүр болгон одоогийн үнийн аравдугаар сарын түвшинд хүргэж бууруулах үүрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний үнэ эрчим хүчний үнэ нэмэгдсэнээс болоод Европ даяар өсөж байгааг Орбан тэмдэглэжээ. “Гэхдээ Унгарын Засгийн газар айл өрхүүдээ хамгаална. Бид бензиний үнийн нэмэгдлийг тогтоон барьж, ипотекийн зээлийн хүүг хязгаарлаж, орон сууцны үйлчилгээний төлбөрийг бууруулах бодлого баримталсан” хэмээн тэрбээр мэдэгдсэн аж.