Этиопын агаарын цэргийн хүчин Тиграй орчмын Дедебит сууринд дүрвэгчдийн лагерь руу “дроны дайралт” хийжээ.
Этиопын хойд хэсэгт Аддис-Абебт байрлах төвийн засгийн газар болон Тиграй мужийн хооронд олон жилийн турш зөрчилдөөн үргэлжилж байна. Тиграй мужид угсаатны цөөнх тиграйчууд аж төрдөг бөгөөд өөртөө засах дэглэм шаардаж буй аж. Саяхнаас иргэний дайнд томоохон эргэлт гарчээ.
2021 оны арванхоёрдугаар сард Этиопын Загсийн газрын арми хүчээ бэхжүүлж, Иран, Хятад, АНЭУ, мэдээж Туркт үйлдвэрлэсэн цохилтын дронууд авчээ. Энэ талаар барууны томоохон хэвлэлүүдэд анхааруулж, болгоомжилж байгаагаа ч илэрхийлж байсан юм. Гэтэл яг тэдний хэлснээр болжээ. Этиопын агаарын цэргийн хүчин Тиграйн Дедебит суурингийн ойролцоох дүрвэгчдийн лагерьт дроны цохилт хийсэн байна. Энэ явдал нэгдүгээр сарын 8-нд гарчээ. Агаарын уг цохилтын улмаас 56 хүн амь үрэгдсэн аж. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байсан нь бичлэг дээр ч гарчээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа нэгдүгээр сарын 11-нд дараагийн бөмбөгдөлтийг хийсэн нь Тиграйн Май-Цебри сууринд болж, бас л хэдэн арван хүн амиа алджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр эдгээр суурингууд нь Этиопын армитай тулалдаж буй хэсгээс хол оршдог болохоор сонгогдсон бай нь дайны зорилготой биш, дан энгийн номхон иргэд амиа алдсан гэжээ. Аддис-Абебаас энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.