Даян аварга Н.Батсуурь бүртгүүлээгүйн улмаас зодоглож чадсангүй
2022-01-13 13:51

Өнөөдөр болж буй Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд зодоглохоор очсон Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурийг МҮБХ-ноос барилдуулсангүй.
Учир нь МҮБХ-ноос тус барилдаанд барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг зарлахад түүний нэр байгаагүй. Үүний дараа Н.Батсуурь барилдана гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ч өнөөдөр МҮБХ түүнийг барилдуулаагүй байна.