Нийгмийн даатгалд даатгуулагч нийт иргэдийн тоо өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн эрчимтэй нэмэгджээ. Ингэснээр 2021 оны эхний 11 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна. Үүнд хувийн ААН байгууллагуудаас албан журмаар даатгуулагчид 5.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин сайн дураар даатгуулагчид цөөрсөн байна.
Нийгмийн даатгалд даатгуулагч нийт иргэдийн сард хоёр сая төгрөг болон түүнээс дээш цалинтай ажилчид өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар нэмэгдэв. Мөн сард 1-2 сая төгрөгийн хооронд цалин авч буй ажилчид дунджаар таван хувиар өсжээ. Харин нэг сая төгрөгөөс доош орлоготой иргэд дөрвөн хувиар буурсан байна.