Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх үеэр Шадар сайд С.Амарсайхан ачаа тээвэрлэлттэй холбоотой асуудлаар “Ажлын хэсэг Замын-Үүдэд ажилласан. Ажлын хэсгээс гаргасан ажлын төлөвлөгөө зохион байгуулалт хөрсөн дээр хэрхэн хэрэгжиж байгааг харж нягталсан. Мөн чингэлэг тээврийг хилээр нэвтрүүлсэн. Өнөөдөр 13:00 цагийн байдлаар 50 чингэлэг хилээр нэвтэрсэн. Монгол Улс Хятадын талд ачаа тээврийн тоог нэвтрүүлэх, Эрээнээс өргөн царигаар нэвтрэх галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, Эрээний талд нэмж болзошгүй үндэслэлгүй ачаа тээврийн үнийг буулгах гэсэн шаардлага тавьж байна. Мөн хоёр улсын хооронд аль аль талдаа үүрэг хүлээж, алба хаагчдаа тусгаарлах, халдварыг тараах орчныг бүрдүүлэхгүй байх зохицуулалт хийж байна. Түүнчлэн Замын-Үүдэд хэсэгчилсэн онцгой дэглэм тогтоож байна.
Албан хаагчдыг авлигад өртөхгүй байх, ачаа тээврийн үнийг өсгөхгүй байхад хяналт тавих, ачаа тээвэрлэлтийг тогтвортой байлгах зэрэг зохицуулалт хийж байна. Цаашид чингэлэг тээвэр хэвийн болох байх. Ганцхан зүйлийг анхаарах нь халдвар хамгааллын дэглэмийг онцгой анхаарах ёстой. Албан хаагчид эрсдэл гаргавал Хятадын талаас хил хаах эрсдэл өндөр байгаа. Иймд шат шатны албан хаагчдын өндөр хариуцлагын асуудал гэж үзэж байна” гэж мэдээллээ.