Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг цуцлахаар болов. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Иргэдийн хувьд тусгаарлалтад орсон бол хугацаагаа дуусгаж гарна.
Цаашид тусгаарлагдахаар хүлээлттэй байсан иргэд ажиглалтад байх шаардлагагүй. Гэхдээ гурав дахь тундаа хамрагдсан, PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Мөн өөрийгөө гэртээ тодорхой хугацаанд буюу гурав хоног тусгаарлаж ажиглах хэрэгтэй. Энэ бол иргэний хариуцлагатай холбоотой.
Иргэдийг ажил, хувийн асуудлаа зохицуулаад эх орондоо ирж байхад нь заавал буудалд тусгаарлаж хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр аль аль талдаа хариуцлагатай байя гэж байгаа юм. Хэрэв гурав дахь тунд хамрагдаагүй бол шалтгааныг хэлэх, эрүүл мэндийн зөвлөмжийг дагах болов уу” гэлээ.