Данийн шүүх вант улсын цэргийн тагнуулын газрын дарга Ларс Финдсенийг хувийн мэдээллийн тухай хууль зөрчсөн, мэдээллийг нуун дарагдуулсан асуудлаас болоод баривчлах тушаал гаргажээ.
«БХЯ-ны Тагнуулын албаны тэргүүн Ларс Финдсен Данийн эсвэл түүнтэй холбоотой гадны гүрнүүдэд хохирол учруулахуйц нууц, онц нууц мэдээллийг задруулсан асуудлаар арванхоёрдугаар сарын 9-нөөс хойш саатуулагдаад буй» хэмээн хэвлэлд бичжээ.
Ларс Финдсен нь 2020 оны наймдугаар сард шалгагдаж эхэлсэнтэй холбогдуулан ажлаа түр өгөөд байсан юм. Харин түүнийг цагдан хорих шийдвэрийг арванхоёрдугаар сард гаргасан ч нэрийг нь нууцалж байсан аж. Харин одоо шүүх энэ мэдээллийг ил болгожээ.
Хууль хүчнийхэн шүгэл үлээгчдээс мэдээлэл аваад түүнийг шалгаж эхэлсэн байна. Ларс Финдсенээс гадна хэд хэдэн өндөр албан тушаалд холбогджээ. Эх сурвалжийн мэдээлэлд нь Данин иргэний мэдээлэл олж авсан, дамжуулсан асуудал багтаж буй гэнэ. Тагнуулын газрыг түүнчлэн БХЯ доторх тагнуулыг илрүүлэхэд арга хэмжээ аваагүй асуудалд буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: kommersant.ru