Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бага охин 2006 онд Лондон хотоос тансаг зэрэглэлийн шилтгээн худалдан авчээ. The Sunday Telegraph-ийн дэлгэрүүлснээр, 41 настай Алия Назарбаева Британийн иргэншилтэй болох гэж үзсэн гэнэ.
Daily Mail-д тэмдэглэснээр бол Алия Казахстаны нутаг дэвсгэрээс 300 сая доллар гаргасны дараа хийсэн хамгийн том худалдан авалт нь байжээ. Алия хөрөнгийнхөө 8,75 сая фунт стерлингээр Хайгейт дүүрэгт байшин худалдан авсан байна. Мөн Дубайгаас 14 сая долларын байшин авснаас гадна Bombardier Challenger онгоц хүртэл авчээ. Уг материалд тэмдэглэснээр бол энэ онгоцонд 18 сая фунт стерлинг зарцуулсан гэдэг.
Эдгээр худалдан авалттай холбоотой мэдээлэл Алия болон санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэдэг зөвлөхүүдийнх нь хооронд маргаан дэгдсэнээс болоод ил болсон аж. Хэвлэлүүдэд бичсэнээр уг дуулианыг нууц зөвшилцлөөр зохицуулжээ. Гэхдээ бичиг баримтыг үйлдэгчид зөрчилдөөнд 165 сая фунт стерлингийн нэхэмжлэл гарч байжээ.
Алия 2006 онд өөрт байсан хувьцааныхаа зарим хэсгийг зарсан бөгөөд үүгээрээ 325 сая доллар авсан гэнэ. Энэ эмэгтэй зөвлөхүүдээс үйлчилгээ авснаар Лихтенштейнд сан байгуулж, 150 доллар итгэмжлэн гаргажээ. Гэтэл сүүлдээ Алия зөвлөхүүдээ тохиролцоогоо зөрчсөн, тэднийг буруу замаар нэмэлт ашиг олсон гэж буруутгажээ.
Эх сурвалж: 360tv.ru