“Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэнэ
2022-01-11 08:35

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан /2022.01.11/ өнөөдөр хуралдана.
Хуралдаанаар “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх аж. Өнгөрсөн зургаадугаар сард уг нам бүртгүүлэх хүсэлтээ өгсөн ч Дээд шүүхийн нийт шүүгчид татгалзаж байсан юм.