Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо. Хурлаар
1. Коронавирусын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авах
2. Эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай ажиллах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх
3. Монгол Улсын Нийслэл эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захираа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн иргэд, аж ахуй нэгжүүдэд шаардлагатай сургалт, мэдээллийг өгөх
4. Уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан ард иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиж, аль болох цахимаар золголт хийхийг уриалах
5. Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх
6. Гэр хорооллын бүсэд зэрлэгшсэн золбин нохой, муур зэргийг устгах
7. “Машинтай худалдаа” эрхлэгчдийг дэмжиж байршлаар хангах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч бизнес эрхлэгчдийн худалдаа эрхлэх боломж бололцоо муудаж, улмаар зам дагуу машинтайгаа худалдаа наймаа хийж иргэдэд үйлчилгээ үзүүлэх явдал ихэссэн. Үүнийг дүүрэг орон нутгаас анхаарч нэгдсэн зохион байгуулалтаар хангаж шийдвэрлэхийн тулд тодорхой байршилд “Машинтай худалдаа” арга хэмжээг зохион байгуулна. Ингэснээр зам дагуу замбараагүй худалдаа үйлчилгээ үзүүлж, үүнээсээ болж торгуулах гэх мэт явдал ард хоцорч тусгайлан заасаг цэг дээрээс бизнес эрхлэгчид машинтайгаа худалдаа үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Харин бизнес эрхлэгчид нар тухайн орчныхоо хог хаягдал, цэвэр цэмцгэр байдалд онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Холбогдох алба хэлтсийн зүгээс энэ 7 хоногтоо багтааж шаардлагатай удирдамж, журмыг гаргаж олон нийтэд танилцуулна.
Баянзүрх дүүрэг коронавирусын цар тахалтай тэмцэж эхэлсэн цагаас эхлэн бизнес эрхлэгчдийг худалдаа үйлчилгээ үзүүлэх тал дээр бүх талаар нь дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжиж ажиллах болно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ