Монголоос БНСУ-д очсон нэг иргэнээс коронавирусын омикрон хувилбар илэрч, тусгаарласан талаар тус улсын сайтад мэдээлэл нийтлэгдсэн байна. Харин зиндаа.мн сайтад мэдээлснээр “МУ-аас гадаад зорчсон хоёр иргэнээс омикрон илэрсэн” талаар мэдээлжээ. Тухайн хоёр иргэн вакцины гуравдугаар тундаа хамрагдсан байсан бөгөөд олон нийтийн арга хэмжээнд чөлөөтэй оролцож байсныг дурдсан байна.
Энэ талаар ЭМЯ-аас тодруулахад “Одоогоор бидэнд тийм мэдээлэл байхгүй, омикрон хувилбар манай улсад бүртгэгдээгүй” гэсэн тайлбарыг хэлж байна.
Манай улс тухайнд омикрон хувилбарыг илрүүлэх лабораторийн боломжгүй учир шинжилгээ хийлгэхээр Япон улс руу 100 дээж явуулсан. Түүний хариу энэ сарын сүүлээр гарна гэдгийг ЭМ-ийн сайд С.Энхболд өчигдөр ЗГ-ын хуралдааны үеэр танилцуулсан юм.