2022-01-06 13:121min04

Гэмт хэрэгт холбогдсон АН-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна

2vqoaNznnWa1B1qAqTH0pR0rd9rVVqifdArikVbSrpX32aBOGjk0B-time_mn

Ардчилсан нам /АН/ Улсын дээд шүүхийн бүртгэлийн асуудлаар өнөөдөр /2022.01.06/ мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга асан С.ЭРДЭНЭ:  Өнөөдөр гол гурван асуудлын талаар мэдээлэл өгнө.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд Улсын дээд шүүхээс 38 дугаар  тогтоол гаргаж, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд мэдээлэл хийж, буруу ташаа мэдээлэл олон нийтэд хүргэсэн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц зохион байгуулалтын талаар өчигдөр удирдлагын баг хуралдаж, гаргасан шийдвэрээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүлсэн. Тухайлбал, АН-ын бүлэг хоорондоо асуудлаа шийдтэл бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх шийдвэр гаргасан.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дотооддоо асуудлаа шийдэх шаардлагатай байна. Бид нам дотроо хариуцлага тооцох асуудлыг ийнхүү эхлүүллээ. Гэмт хэрэгт холбогдсон АН-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, гэм буруутай бол хуулийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол нэр төрийг нь сэргээх арга хэмжээ авч эцэслэн шийднэ. Ингэснээр АН ард түмний өмнө хүлээсэн шударга ёс, хариуцлагын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн үг. Өнөөдөр нийгэмд худал, үнэн нь мэдэгдэхгүй олон яриа байна. Зарим асуудал нь олны нүдэн дээр ил байхад хуулийн байгууллага шалгалгүй хав дардаг. Тиймээс АН өөрөөсөө хариуцлагын асуудлыг эхлүүлэх шийдвэрт хүрлээ. Энэ асуудлыг удахгүй хуралдах Үндэсний бодлогын хорооны хурлаар оруулж, тогтоол болгон гаргана.