Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын тогтоолоор гурван хүү төрүүлсэн ээжид “Дархан бэр” өргөмжлөл олгож, урамшуулах тогтоол гаргасан нь нь шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл Жендерийн үндэсний хорооноос тус шийдвэрийг хүчингүй болгохыг анхааруулж мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,
“Дархан бэр” арга хэмжээ нь Монгол улсын хууль зөрчиж байна. Аймаг, сум дүүрэгт зохион байгуулагдаж байгаа “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйсэд суурилсан алагчлалын агуулга, нөлөөлөл бүхий санаачлага, арга хэмжээг төрийн бүх шатны байгууллага зохион байгууулах, биечлэн болон төлөөлөн оролцох, төсвийн санхүүжилтийг бүрэн болон хэсэгчлэх зэргээр аливаа байдлаар санаачлах, хамтрах, дэмжихээс татгалзах, энэ хүрээнд холбогдох хяналтыг тавьж ажиллах, түүнчлэн нийт байгууллага, иргэдийн зүгээс ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулахыг таслан зогсоох гэж заасны дагуу Жендерийн үндэсний хорооноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын зөвлөлийг энэхүү үйлдлээ таслан зогсоохыг анхааруулж байна” гэжээ.