Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас тус улсад байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй тухай ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. ГХЯ-ны зүгээс үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг БНКазУ-д байгаа иргэддээ зөвлөж байгаа юм.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь ЭСЯ-ны +77172266773,+77055840628, +77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.
Манай 4028 иргэн Казахстанд оршин суудгаас 1045 нь оюутан. 1,383 иргэн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин суудаг гэсэн мэдээлэл байна.