Энэ оны төсөв 1.2 их наяд төгрөг батлагдсанаас нийгмийн халамжийн санд 483 тэрбум төгрөг зарцуулна. Харин Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын санд 2.84 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2.75 их наяд төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасан. 2022 онд салбарын хэмжээнд хэд хэдэн томоохон төсөл арга хэмжээ, барилга байгууламжийг төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Тухайлбал, Хөвсгөл аймагт байгуулах Олон улсын хүүхдийн “Найрамдал-2” зуслан цогцолбор барихад 30 тэрбум төгрөг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн барилга барихад 13.4 тэрбум төгрөг, Олон улсын хүүхдийн найрамдал зуслангийн их засвар, шинэчлэл хийхэд 8.3 тэрбум төгрөг зарцуулна.