Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 42, аврах ажиллагааны 1 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 7,1 хувиар буурсан дүнтэй байна.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 57 иргэнийг гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.